Тийм үү?

_gsupen_
1 min readNov 19, 2020

Өдөр хоног арай л хурдан юм аа….

Амьдрал нэг хэв маягт орчихоор бүр хурдан эргээд байх шиг.

2.. тийм том тоо юу?

Би одоо жаахан охин биш тийм ээ?

Би том болсон хүн тийм ээ?

Тийм үү?

Аав ээжээс минь бусад хүн намайг хараад жаахан охин гэж хэлэхгүй л байх. Одоо ч охин гэдэг нэрнээсээ салах цаг нь болчихсон ч юм шиг зарим хүмүүс хандах юм. Яахав харахад нас бие гүйцсэн эмэгтэй хүн л байгаа байх. Гэхдээ би ялихгүй зүйлд баярлаж догдлоод, маргааш нь болох баярт явдал толгойноос гарахгүй шөнөжин сэрвэгнэж хонодог, уурласан ч хэдхэн секундын дараа инээд алдаад гүйж байдаг жаахан охины шинжээ нас төдийхөнд бэлэглэчихмээргүй л байна шүү дээ. Жаахан охин шиг аав ээжийгээ санаж, бусдын жижигхээн үйлдэлд инээмсэглэл төрдөг төрх, алган дээр минь ганц чихэр тавьсан ч дороо дэвхэцдэг энэ зан минь надад таалагддаг. Жил ахих тусам том болж байгаа минь энэ гээд аливаад нухацтай хандана гэж сэтгэл хөдлөл, амьдралаас авч болох бяцхан ч гэлээ баясалд хариу үйлдэл үзүүлэхгүй байснаараа томорно гэж үү дээ. Намайг мэдэх нэг нь хүүхдээрээ л гэдэг юм, яг үнэндээ энэ байдал минь л намайг аливаад түүртэхгүй сэргэлэн, гал цогтой явахад туслаж байна даа. Өөрөө өөрийнхөө амьдралыг гэрэлтүүлдэг бяцхан Одон сахиус дотор минь байж байг тэ?

--

--

No responses yet